Оюутны хамтарсан хээрийн судалгааны ажил явагдаж байна.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 06. 13 цаг 07 минут

Японы Нагояа Их Сургууль "Доктор гарц" (PhD Gateway) ахисан түвшний тэргүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд 2013 оноос Улаанбаатар хотод “Environmental assessment in Ulaanbaatar” сэдвээр оюутны хээрийн судалгааг ШУТИС болон МУИС-тай хамтран 3дах жилдээ амжилттай зохион байгуулж байна. Судалгааны ажилд Нагояа Их Сургуулийн 8 оюутан (Япон, Хятад Чили улсын оюутнууд)багш нарын хамт, ШУТИС-ын 5 оюутан, МУИС-ын 3 оюутан оролцож байна.

Энэ удаагийн оюутны хээрийн судалгаа 2015оны 02 сарын 27-ны өдөр эхэлж 03 сарын 07-ны өдрийг дуустал явагдана

Судалгааны ажил эхэлсэн эхний жил, Тэрэлжид 2013 он

  

(зүүн) Цасны дээжээ авахын өмнө салхины хэмжилт  (баруун)дээжээ шинжилгээнд бэлдэж буй байдал

 

Судалгааны ажлаар Улаанбаатарын хотын агаарын бохирдол, бохирдлын эх үүсвэрийг судлах үүднээс:

  • цасны дээжлэлт хийх
  • дээжиндээ химийн шинжилгээ хийх
  • шинжилгээний үр дүнд боловсруулалт хийж, дүнгэлт гаргах
  • байгал орчны бохирдол, хяналтын тухай хууль, дүрмийн тухай лекц сонсох
  • хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг ажлууд хийгддэг.

Энэхүү судалгааны ажил нь мэргэжил үл харгалзан, нэг асуудлыг олон өнцгөөс харж, оюутнууд өөрсдөө ажлаа төлөвлөх, шинжлэх, үр дүнг боловсруулан хэлэцүүлэх хэлбэрээр хамтран ажиллах, өндөр технологийн багаж тоног төхөөрөмж ашиглан судалгааны ажил, арга барилтай танилцах дадлага хийдгээрээ онцлог юм.

Одоогоор оюутнууд Улаанбаатар орчмын цасны дээжлэлтээ хийн, шинжилгээний ажилд орсон бөгөөд 03 сарын 03-ны өдөр оюутнууд JICAболон Нийслэлийн агаарын чанарын албаныхантай уулзаж, Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хяналтыг чадавхийг бэхжүүлэх төсөл, Сайжруулсан түлшний гэрийн зуухны шаталтын туршилт, Аагарын чанарын хэмжилтийн байнгын станцын үйл ажиллагаа болон Цэвэр усны нөөц, Байгал хамгаалах төвтэй, 03 сарын 04-ний өдөр Монголын анхны Салхит салхин цахилгаан станцтай танилцлаа.

Судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээ хэлэлцүүлэх илтгэл 03 сарын 07-ны өдрийн 14 цагаас Монгол Япон төв дээр нээлттэй явагдана.

Оюутны хамтарсан хээрийн судалгааг Монгол улсад зохион байгуулахад ШУТИС, ГУУС-ийн др. О.Мөнхцэцэг, др. Г.Сэрсмаа, др. С.Хишигсүрэн, др. Б.Батхишиг, ЭХС-ийн багш Ё.Энх-Амгалан нар оролцон ажиллаж байна.

Жил бүр судалгааны ажилд дэмжлэг үзүүлэн, өрөө тасалгаагаар ханган ажиллаж буй И-Нээлттэй сургууль, Олон улсын Боловсрол Судлалын төвийнхөнд талархал илэрхийлье.

 

Мэдээлэл бэлтгэсэн:

ШУТИС, ГУУС-ийн др. О.Мөнхцэцэг


Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.