Гүн эмгэнэл илэрхийлье

Нийтэлсэн: 2015 он 08 сар 14. 19 цаг 04 минут

Геологи гидрогеологийн тэнхимийн зөвлөх профессор

Ванчингийн Балжинням

2015 оны 8-р сарын 13 нд өвчний учир тэнгэрт хальж хүнд гарз тохиолоо.

В.Балжинням 1936 онд Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн.

1962 онд ОХУ-н Санкт петербургийн Уул уурхайн дээд сургуулийг дүүргэж мөн оноос 53 жил тасралтгүй ажиллаж байгаа дадлага туршлагатай эрдэмтэн профессор багш байлаа.

Түүний олон шавь нар эх орондоо  нэр алдартай геологичид, төрийн шагналтан, гавьяатан, багш нар болж Балжинням багшийнхаа ажил үйлсийг үргэлжлүүлж явна.

В.Балжинням Чулуулаг бүрэлдүүлэгч эрдсүүд, Тунамал чулуулаг, Хувирмал чулуулаг, Магмын чулуулаг, Петрографи, Эрдэс чулуулаг зэрэг 20 шахам сурах бичиг, гарын авлага бичиж дээд мэргэжлийн хичээлийн үндсэн сурах бичиг, үйлдвэрлэлийн геологичдийн ширээний ном болсон юм.

Дотоод гадаадын мэргэжлийн хэвлэлүүдэд 100 гаруй өгүүлэл, илтгэл, товчлол, нийтлэлийн илтгэл тавьж оролцсон нэртэй эрдэмтэн хүн байлаа.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, Ойн медалууд, Салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгүүдээр шагнажээ.

В.Балжинням багшийн хөдөлмөрч, хүнлэг сайхан чанар, арвин баялаг мэдлэг чадвар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Геологи уул уурхайн сургуулийн захиргаа

Эрдмийн Зөвлөл

Геологи, гидрогеологийн тэнхимийн хамт олон

2015 оны 8 сарын 15



Сэтгэгдэл бичих

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.