Газрын тосны салбарын зөвлөгөөн болж байна

Нийтэлсэн: 2015 он 06 сар 25. 14 цаг 05 минут

"Монгол улсын газрын тосны салбарын өнөөгийн байдал ба хэтийн төлөв” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Дорнод аймагт эхэллээ. Зөвлөгөөнийг Газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна.

Зөвлгөөний үеэр газрын тосны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар танилцуулга мэдээлэл хийж тус аймгийн газар нутагт үйл ажиллагаа явуулдаг Эм ПИ АЙ, Петро Матад, "Хонконг Вэлпек Индастриаль”, "Ориентал ресурс” зэрэг компаниуд өөрсдийн үйл ажиллагааны талаар тайлан танилцуулга хийлээ. Үүний дараагаар "Петро чайна дачин тамсаг” ХХК-тай Халхгол, Матад сумдын засаг дарга нар хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөөнд гарын үсэг зурна.


Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.