Монгол улс 362 кг алт экспортолжээ

Нийтэлсэн: 2015 он 06 сар 25. 13 цаг 54 минут

Манай улс энэ оны эхний таван сард  9.6 сая тонн нүүрс, 2.2 тонн алт, 438.6 мянган тонн азрын тос олборложээ. Хайлуур жоншны баяжмал 82.6 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 474 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 1.4 сая тонн, цайрын баяжмал 39.7 мянган тонныг үйлдвэрлэж 535.8 мянган тонн зэсийн баяжмал, 1.9 сая тонн төмрийн хүдэр, 3362 кг алт, 5.2 сая тонн нүүрс, 431.6 мянган тонн газрын тос экспортолсон байна.

Одоогоор улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 шатахуун 50, Аи-92 шатахуун 55, дизелийн түлш 38 хоногийн нөөцтэй байна.


Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.