Дэлхийн дээр 3 дахин хямдарсан боловч Монгол дахь нефть импортлогчид бензиний үнэ буулгаагүйгээр барахгүй үнэ нэмсэн байна.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 12. 10 цаг 08 минут

Дэлхийн дээр 3 дахин хямдарсан боловч Монгол дахь нефть импортлогчид бензиний үнэ буулгаагүйгээр барахгүй үнэ нэмсэн байна.

Дэлхийн газрын тосны зах зээлийн үнэ өнөөдөр 3 дахин хямдарсан боловч Монгол дахь нефть импортлогч компаниуд бензиний үнэ буулгаагүйгээр барахгүй зарим орон нутгаар үнэ нэмсэн байгаа юм. Асар их ашиг олж байгаа нь тодорхой боловч төдий л нийгэм рүү хандсан, нийгмийн хариуцлагаа ухамсарласан ажил олон нийтэд хийдэггүй  хэвээр байна.

“Дархан монгол ногоон нэгдэл”-ийн залуус Эх үрсийн баяраар Приус групптэй хамтран хүүхэд багачууд болон аав ээжүүдийг нь хотын төвөөр А аас Б рүү хүрэхэд нь үнэгүй тээвэрлэх санаачлага гарган Приус группын залуучуудтай нэг өдрийн бензиний талон өгч хийлгэхээр тохирсон байлаа.

Ингээд 6 том нефть импортлогч компани болох ПЕТРОВИС, ЖАСТ-ОЙЛ, СОД МОНГОЛ, ШУНХЛАЙ, МАГНАЙ ТРЕЙД, М-ОЙЛ-ийн Маркетингийн албадтай нь холбогдож хүсэлтээ албан бичгээр биечлэн өгсөн юм.

Гэвч зөвхөн Содмонгол-оос SMS-ээр, Шунхлайгаас бол утсаар, шийдэх захирлууд байхгүй байна гэсэн шалтгаантай татгалзсан хариу өгсөн билээ. Бусад дөрөв нь огт хариу ирүүлээгүй юм. Албан харилцааны ямарч соёл байхгүй гэдэг нь харагдлаа.

Компаниудын үүдэнд Нийгэмд хариуцлагтай компани гэсэн жил жил шагнуулдаг олон цомнууд, өргөмжлөл байсан ч бодит байдал ийм худал байна. Бид Монголчууд хүлцэнгүй байхгүйгээр Бензиний ҮНИЙГ буулгахыг шаардах ёстой!


Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.