Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоотой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 12. 09 цаг 43 минут

Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль хамтран харилцан ойлголцлын санамж бичигт 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр  гарын үсэг зурлаа.

Геологи, эрдэс баялгийн салбарын дээд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, салбарын инженерүүдийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд харилцан бие биенээ дэмжиж ажиллах, Геологи, эрдэс баялгийн салбарын чиглэлээр суралцаж буй оюутнуудад мэргэжлийн лекц, сургалт явуулах, үйлдвэрлэлийн ажилд дадлагажуулах, хамтран ажиллах, туршлага, мэдлэгээ солилцох, зэрэг олон чухал асуудлуудын эхлэлийг тус санамж бичгээр тавилаа.

Мөн тус өдөр  "Эрдэнэс Монгол" ХХК-ийн хамт олны зүгээс суралцаж буй мэргэжлээрээ үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгож дадлага хийх хугацааны зардлыг нийт 6 оюутнуудад гардууллаа. Улс орны ирээдүй болсон хойч үеийнхээ оюунлаг залуусыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй "Эрдэнэс Монгол" ХХК-ийн хамт олондоо талархал илэрхийлэхийн зэрэгцээ оюутан залуусын маань эрдмийн цагаан мөр ариун байх болтугай гэж хүсье.


Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.