“Автомат роботын тэмцээн 2015” улсын хэмжээний тэмцээнд манай сургуулийн оюутнууд амжилттай оролцлоо.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 26. 13 цаг 21 минут

“Автомат роботын тэмцээн 2015” улсын хэмжээний тэмцээн УИХ-ын дарга болон ШУТИС-ын нэрэмжит, “Залуу зохион бүтээгч”-ийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын ШУТИС, Нээлттэй Инновацийн лаборатори (OIL), ШУТИС-ын Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “High Tech”клубууд хамтран МХТС дээр 2015.05.22 өдөр техник, технологид сонирхолтой бүх оюутан, сурагчдын дунд амжилттай зохиогдсоноороо онцлог болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд Говьсүмбэр, Дархан-Уул, Төв, Өмнөговь аймгууд болон УБ хотоос ЕБС-ийн сурагчдын ангилалд 15 дунд сургуулийн 26 баг, оюутны ангилалд  их, дээд сургуулийн 28 багууд автомат роботын тэмцээний 2 төрөлд хурд  хүч, авъяас чадвараа сорин амжилттай оролцлоо.


Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.