Материалын эсэргүүцлийн улсын олимпиадад ГУУС-ийн баг 2-р байр эзэллээ.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 06. 14 цаг 23 минут

Материалын эсэргүүцлийн хичээлийн Улсын VI олимпиад 2015 оны 5-р сарын 02-нд болж энэ жилийн Материалын эсэргүүцэл хичээлийн манлай баг, оюутнууд тодорлоо. Нийт 9 багийн 48 оюутан оролцсоноос хувийн дүнгээр тэргүүн байранд ШУТИС-ийн ГУУС-ийн Уурхайн машин тоног төхөөрөмжийн ангийн оюутан О.Лувсан нэгдүгээр байр, ГУУС-ийн Уурхайн машин тоног төхөөрөмжийн ангийн оюутан Д.Мөнхбаяр хоёрдугаар байр, ШУТИС-ийн МТС-ийн оюутан Б.Элбэгжаргал гуравдугаар байр, ХААИС-ийн оюутан Б.Баярмаа дөрөвдүгээр байранд шалгарлаа. Багийн дүнгээр тэргүүн байранд МТС-ийн баг (багш Н.Даваадорж) шалгарч шилжин явах цом, дипломоор шагнуулав. 2-р байранд ГУУС-ийн баг (багш Ц.Алтанцэцэг3-р байранд БАС (багш Ц.Алтанцэцэг) тус тус шалгарлаа. Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

 

 

 


Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.