Эрдэнэс Монгол ХХК болон ШУТИС –ийн ГУУС хамтран ажиллах боллоо.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 27. 16 цаг 21 минут

Эрдэнэс Монгол ХХК болон ШУТИС –ийн ГУУС  хамтран ажиллах боллоо.

                                    

Бидний байгуулсан санамж бичгийн доорх заалтууд дээр тусгагдсан тус салбарт бэлтгэгдэж буй боловсон хүчин болох оюутан сурагчидад дараах боломжууд энэ хамтын ажилгааны хүрээнд нээгдэж байна. Тухайлбал үүнд:

  1. Геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, уул уурхайн дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр амжилттай суралцаж буй оюутныг урамшуулах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах;
  2. Уул уурхайн салбарын хөгжил, технологи, үйлдвэрлэлийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал, симпозиумыг хамтран зохион байгуулах, түүнд амжилттай оролцсон судлаач, оюутан, багшийг урамшуулж судалгаа шинжилгээний ажлыг цаашид үр дүнтэй үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  3. Компанийн нэрэмжит анги танхим тохижуулах, амжилттай суралцаж төгссөн оюутнуудад ажлын байр санал болгох, оюутнуудыг сонгон шалгаруулж, үйлдвэрлэлийн дадлага хийх боломжоор хангах;

Мөн түүнчлэн:

  • Монгол Улсад хэрэгжүүлж буй уул уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдэд  шаардлагатай нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг  бэлтгэх, шинэ техник технологи нэвтрүүлэхэд чиглэгдсэн сургалт зохион байгуулах, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах ажлыг зохих чиглэлийн дагуу хийнэ
  • Геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэр, уул уурхайн дэд бүтцийн салбарт судалгаа, шинжилгээний хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх

гэх мэт өргөн боломжууд нээгдэж байна. 

    


Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.