Уул уурхайн салбар


Нийтлэлийн зураг

       ГУУС-ийн Уул уурхайн салбар нь “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”, “Уурхайн машин тоног төхөөрөмж”, “Уурхайн цахилгаан тоног төхөөрөмж”, “Уурхайн менежмент” мэргэжлийн хөтөлбөрүүдээр бакалавр, магистр, докторын шатны сургалт явуулж,  уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрийг хамарсан өргөн цар хүрээтэй судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, уул уурхайн төсөл, төслийн ТЭЗҮ боловсруулахын зэрэгцээ дараах үйл ажиллагаа эрхэлдэг.

  • Мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах
  • Уул уурхайн салбарын мэргэшсэн зөвлөх инженерийн сургалт зохион байгуулах
  • Эрдэм шинжилгээний төрөлжсөн хурал, семинар зохион байгуулах
  • Мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага боловсруулах
  • Эрдэм шинжилгээний захиалгат ажлууд гүйцэтгэх
  • Уул уурхай, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах, зөвлөгөө өгөх
  • Ашигт малтмалыг  баяжуулах технологийн зөвлөгөө өгөх
  • Уул уурхайн болон баяжуулах үйлдвэрийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн ашиглалтын менежменттэй холбоотой зөвлөгөө өгөх

Уул уурхайн салбар нь  62 профессор багш, ажилтантай. Үүнээс :

  • Академич, шинжлэх ухааны доктор, профессор-1
  • ОХУ-ын уул уурхайн шинжлэх ухааны академич, шинжлэх ухааны доктор, профессор-1,
  • Шинжлэх ухааны доктор, профессор -2,
  • доктор, профессор -5,
  • доктор, дэд профессор -7,
  • доктор -8,
  • магистр - 28.

         Тус тэнхим нь Монгол улсад төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн олборлох, баяжуулах салбарын мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилттой ажиллаж байгаа ба энэ ажлын хүрээнд гадаадын их сургуулиудтай хамтарсан 4 хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Үүнд: ХБНГУ-ын Фрайбергийн ТИС-тай хамтарсан (3+2), АНУ-ын Аляскийн их сургуультай хамтарсан (2+2), Аризонын их сургуультай хамтарсан (2+2) Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлийн хөтөлбөр, ОХУ-ын Москвагийн Уул уурхайн улсын их сургуультай хамтарсан (2+2) Уурхайн машин тоног төхөөрөмжийн мэргэжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

ПРОФЕССОР БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГА

 

 

 

Холбоо барих хаяг:

Хичээлийн 2-р байр, 2-212 өрөө

Утас: 11-312485, 

Факс: 976-11-312485

e-mail:   khavalbolot@must.edu.mn


Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.