Газрын тос, Өрөмдлөгийн салбар


Нийтлэлийн зураг

        ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн  тэнхим нь “Хайгуулын өрөмдлөг”, “Газрын тосны өрөмдлөг”, “Газрын тосны олборлолт”, “Газрын тос, хийн хадгалалт, тээвэрлэлт”, “Газрын тосны барилга байгууламж”, “Хийн дамжуулалт хангамж”  мэргэжлийн хөтөлбөрүүдээр бакалавр, магистр, докторын шатны сургалт явуулж,  газрын тосны болон бусад ашигт малтмалын хайгуулын өрөмдлөг,газрын тос, хийн чиглэлээрөргөн цар хүрээтэй судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төслийн ТЭЗҮ боловсруулахын зэрэгцээ дараах үйл ажиллагаа эрхэлдэг.

  • Мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах
  • Хайгуулын өрөмдлөгөөрмэргэшсэн зөвлөх инженерийн сургалт зохион байгуулах
  • Эрдэм шинжилгээний төрөлжсөн хурал, семинар зохион байгуулах
  • Мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага боловсруулах
  • Эрдэм шинжилгээний захиалгат ажлууд гүйцэтгэх
  • ТЭЗҮ боловсруулах, зөвлөгөө өгөх
  • Өрөмдлөгийн технологийн чиглэлээр зөвлөгөө өгөх
  • Өрөмдлөг,газрын тос, хийн  тоног төхөөрөмжийн ашиглалтын менежменттэй холбоотой зөвлөгөө өгөх

       Газрын тос, Өрөмдлөгийн тэнхим нь 19 профессор багш, ажилтантай. Үүнээс :

  • доктор, профессор -2,
  • доктор, дэд профессор -2,
  • доктор -4,
  • магистр - 10.

      Тус тэнхим нь Монгол улсад төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн газрын тос, хайгуул, хийн өрөмдлөг, олборлолт,  хадгалалт, тээвэрлэлт, барилга байгууламжийн салбарын мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилттой ажиллаж байгаа ба энэ ажлын хүрээнд гадаадын их сургуулиудтай хамтран ажиллаж байна. Тус профессорын баг нь дотоодын олон байгууллага, компаниудтай тухайлбал, “Танан  импекс”, “Орд гео”, “Дун-Эрдэнэ”, “Эрдэнэт үйлдвэр”, “Бриллиант”, “Геомаш”, “Ус оюу” зэрэг компаниуд, Усны хэрэг эрхлэх газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар , Налайхын МСҮТ зэрэг  газруудтай оюутны дадлага хийлгэх, оюутны эрдэм шинжилгээний хурал зохион  байгуулах, хамтран спортын тоглолт  зохион байгуулах,  гэрээгээр судалгааны ажил хэрэгжүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, төгсөгчдийг ажлын байраар  хангах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байна.

     Гадаадын байгууллагуудаас ОХУ-ын Эрхүүгийн Техникийн Их Сургууль, Москваргийн  Геологи Хайгуулын  Их  Сургууль, Канадын  “Мейжор дриллинг”,  Солонгосын “Ханжин” зэрэг  байгууллага, компаниудтай байнгын хамтын ажиллагаатай. 

Холбоо барих хаяг:

Газрын тос, Өрөмдлөгийн тэнхим
Утас:   (976-11)-312291
           +976-99131035
Факс:   (976-11)-312291
e-mail: Tuvkhuu100@yahoo.com

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.