Мэндчилгээ


 Нийтлэлийн зураг

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

      Геологи, уул уурхайн сургуулийн нэрийн өмнөөс  энэхүү танилцуулгыг үзэж байгаа Таны энэ өдрийн амар амгаланг мэндчилж байна. Тус сургуулийн түүх нь геологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн 1960 оноос эхэлдэг. Эдүгээ бид 4600 гаруй оюутан 120 гаруй профессор багш, 60 гаруй ажилтантайгаар ирээдүйн мэргэжилтэнгүүдийг бэлтгэж байна. Энэ хугацаанд тус сургууль нь Монгол Улсын Боловсролын тогтолцооны хөгжил, шинэчлэлийн түүчээ болсоор ирсэн.

           Дээд боловсролын шинэчлэлийн төсөл 2010-2021 хүрээнд сургалт, судалгааг чадамжид суурилсан сургалтын тогтолцоонд шилжүүлэн, үндэсний хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан боловсролын тогтолцооны амин сүнс болсон сургалт, судалгааны ажлын стандартыг шинэчлэн сургалт-шинжлэх ухаан-үйлдвэрлэл-бизнесийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад анхааран ажиллаж байна.

          Дээд боловсролын салбарын бүх оролцогч талууд болох Та Бүхэнтэй салбарын тулгамдаж буй асуудлууд, цаашдын чиг хандлага болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллахад Геологи, уул уурхайн сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Эрдэс баялгийн салбарын хөгжлийн төлөө хамтран ажиллацгаая.             

Хүндэтгэсэн: Захирал, дэд проф, доктор Б.Чинзориг


Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.