"Society for Mining, Metallurgy & Exploration"

Нийтэлсэн: 2015 он 04 сар 11. 17 цаг 26 минут
100.000 гаруй онлайн ном • 15.000 гаруй гишүүдтэй холбогдох боломж • SME номын дэлгүүрт 25% хямдрал • Онлайн хэлэлцүүлэгт оролцох • Webinar оролцох

"Оюутан цэрэг" хөтөлбөр

Нийтэлсэн: 2015 он 05 сар 06. 15 цаг 41 минут
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн Цэргийн ерөнхий бэлтгэл хичээл үзэж байгаа оюутнуудын анхааралд

Эмчийн магадлагаанд үндэслэж сорил-2, бие даалтын ажлыг нь нөхөж авна уу.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 06. 15 цаг 33 минут
Улаан бурхан өвчин эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан уг өвчнөөр өвдсөн оюутнуудын сорил-2, бие даалтын ажилд уян хатан хандаж нөхөн авах боломжоор хангацгаана уу.

MUSTAK хурал зохион байгуулагдана.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 06. 15 цаг 30 минут
2015 оны 8.13-8.15 нд MUSTAK хурал зохион байгуулагдах тул профессор багш нар өргөнөөр оролцоно уу. Профессор, дэд профессорууд оролцох багш нарын нэрсийг авч 5-р сарын 8-ны дотор нэрсийг нь явуулна уу.

Алтай хүдэр ХХК-ийн Уулын баяжуулах Таяннуур үйлдвэрт дадлага хийлгэх хүсэлт

Нийтэлсэн: 2015 он 05 сар 06. 15 цаг 20 минут
Алтай хүдэр ХХК-иас хавсралтанд дурдсан чиглэлүүдийн дагуу нийт 14 оюутанг дадлага хийлгүүлэх хүсэлт тавьсан тул даруйхан хамрагдах хүсэлтэй оюутны нэрс, код, утасны дугаар зэргийг явуулна уу.

Үйлдвэрчний эвлэлийн зүгээс мэдээлэл хүргүүлж байна.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 06. 14 цаг 57 минут
ШУТИС-д Корь өвчний дэгдэлт гарч багш, оюутан өвчилсөнтэй холбоотой ГУУС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс сэрэмжлүүлж байна. Вакцин хийлгэснээр 20 жилийн хугацаанд хамааралтай бөгөөд дэгдэлт өвөл, хавар, ихэвчлэн гардаг вирусын гаралтай өвчин юм. Үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс холбогдох зохицуулалтыг үндэслэн өвчлөлд өртсөн багш, ажилтанд үзүүлэх тусламж, хамгаалах хэрэгсэл зэргийг хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэрлэх боломжтой.

Материалын эсэргүүцлийн улсын олимпиадад ГУУС-ийн баг 2-р байр эзэллээ.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 06. 14 цаг 23 минут
Материалын эсэргүүцлийн улсын олимпиадад ГУУС-ийн баг 2-р байр эзэллээ. Энэ олимпиадад ШУТИС-ийн ГУУС-ийн Уурхайн машин тоног төхөөрөмжийн ангийн 5 оюутан оролцсоноос H.EM13D004 кодтой О.Лувсан нэгдүгээр байр, H.EM12D039 кодтой Д.Мөнхбаяр хоёрдугаар байранд эзэлсэн. Олимпиадад оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Уул уурхайн салбарын ээлжит семинари

Нийтэлсэн: 2015 он 05 сар 05. 18 цаг 05 минут
Уул уурхайн салбарын докторант Я.Доржсүрэн, докторант Г.Энхбаяр нар салбарын өргөтгөсөн хэлэлцүүлэг хийнэ.

Гүн эмгэнэл илэрхийлье

Нийтэлсэн: 2015 он 05 сар 04. 15 цаг 21 минут
Ум сайн амгалан болтугай!

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.